Хууль эрх зүй

Үйлчилгээний нөхцөл

ticketly.mn платформыг ашиглахдаа дараах нөхцөл-г анхааралтай уншина уу.

Сүүлд шинэчилсэн: 2026.05.09

1. Ерөнхий зүйл

Ticketly.mn нь Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг, эвент тасалбар цахимаар захиалах, борлуулах онлайн платформ юм. Энэхүү үйлчилгээний нөхцөл (цаашид «Нөхцөл» гэх) нь Платформ болон хэрэглэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулна. Та манай үйлчилгээг ашигласнаар уг Нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

2. Бүртгэл, хэрэглэгчийн эрх

Хэрэглэгч 18 нас хүрсэн байх ба өөрийн жинхэнэ мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй. Бүртгэлийн нэвтрэх мэдээллийн нууцлалыг хэрэглэгч өөрөө хариуцна. Бусдад дамжуулсны улмаас үүсэх аливаа хохирлыг Платформ хариуцахгүй.

3. Тасалбар захиалга, төлбөр

Тасалбарын үнэ, тоо ширхэг, нөхцөлийг тухайн эвентийн хуудсан дээр тодорхой зааж өгсөн болно. Төлбөр амжилттай төлөгдсөний дараа тасалбар (QR код)-ыг хэрэглэгчийн и-мэйл хаяг болон Профайл хэсэгт илгээнэ. Платформ нь үйлчилгээний хураамжийг тасалбарын үнэн дээр нэмж тооцох эрхтэй бөгөөд хураамжийн хэмжээг худалдан авах үед тодорхой харуулна.

4. Цуцлалт, буцаалт

Эвент зохион байгуулагчийн санаачилгаар цуцлагдсан тохиолдолд тасалбарын үнийг 100% буцаан олгоно. Хэрэглэгчийн санаачилгаар буцаалт хийх боломж нь тухайн эвентийн нөхцөлөөс хамаарах ба эвент эхлэхээс 48 цагийн өмнө хүсэлт гаргасан тохиолдолд авч хэлэлцэнэ. Үйлчилгээний хураамж нь үл буцаагдах нөхцөлтэй болно.

5. Хориглох үйлдэл

Тасалбарыг дахин зарах, хуурамчаар үйлдэх, бусад хэрэглэгчийг төөрөгдүүлэх үйлдэл хатуу хориглоно. Платформын аюулгүй байдалд халдах, автоматжуулсан хэрэгсэл (бот) ашиглах, өгөгдөл хууль бусаар цуглуулахыг хориглоно. Дээрх зүйлийг зөрчсөн тохиолдолд бүртгэлийг түр болон бүрмөсөн хаах, холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдэх арга хэмжээ авна.

6. Хариуцлагын хязгаарлалт

Эвентийн агуулга, чанар, цаг хугацаа, байршилтай холбоотой бүхий л асуудлыг тухайн зохион байгуулагч хариуцна. Платформ нь зуучлагчийн үүрэг гүйцэтгэх ба гуравдагч этгээдийн үйл ажиллагаанаас үүдэн гарсан хохирлыг хариуцахгүй.

7. Нөхцөлд өөрчлөлт оруулах

Платформ нь Нөхцөлд аливаа өөрчлөлт оруулах эрхтэй ба өөрчлөлтийг сайтад нийтэлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Хэрэглэгч өөрчлөлттэй танилцах үүрэгтэй бөгөөд цаашид үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглавал шинэ Нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

8. Холбоо барих

Энэхүү Нөхцөлтэй холбоотой асуулт, санал, гомдлыг hello@ticketly.mn хаягаар эсвэл Холбоо барих хуудсаар дамжуулан илгээнэ үү.

Асуулт байна уу?

Манай хуулийн баг танд туслахад бэлэн.

Холбоо барих